À propos de la propriété intellectuelle Formation en propriété intellectuelle Respect de la propriété intellectuelle Sensibilisation à la propriété intellectuelle La propriété intellectuelle pour… Propriété intellectuelle et… Propriété intellectuelle et… Information relative aux brevets et à la technologie Information en matière de marques Information en matière de dessins et modèles Information en matière d’indications géographiques Information en matière de protection des obtentions végétales (UPOV) Lois, traités et jugements dans le domaine de la propriété intellectuelle Ressources relatives à la propriété intellectuelle Rapports sur la propriété intellectuelle Protection des brevets Protection des marques Protection des dessins et modèles Protection des indications géographiques Protection des obtentions végétales (UPOV) Règlement extrajudiciaire des litiges Solutions opérationnelles à l’intention des offices de propriété intellectuelle Paiement de services de propriété intellectuelle Décisions et négociations Coopération en matière de propriété intellectuelle Appui à l’innovation Partenariats public-privé Outils et services en matière d’intelligence artificielle L’Organisation Travailler à l’OMPI Responsabilité Brevets Marques Dessins et modèles Indications géographiques Droit d’auteur Secrets d’affaires Avenir de la propriété intellectuelle Académie de l’OMPI Ateliers et séminaires Application des droits de propriété intellectuelle WIPO ALERT Sensibilisation Journée mondiale de la propriété intellectuelle Magazine de l’OMPI Études de cas et exemples de réussite Actualités dans le domaine de la propriété intellectuelle Prix de l’OMPI Entreprises Femmes Universités Peuples autochtones Instances judiciaires Jeunesse Examinateurs Écosystèmes d’innovation Économie Financement Actifs incorporels Santé mondiale Changement climatique Politique en matière de concurrence Objectifs de développement durable Ressources génétiques, savoirs traditionnels et expressions culturelles traditionnelles Technologies de pointe Applications mobiles Sport Tourisme Musique Mode PATENTSCOPE Analyse de brevets Classification internationale des brevets Programme ARDI – Recherche pour l’innovation Programme ASPI – Information spécialisée en matière de brevets Base de données mondiale sur les marques Madrid Monitor Base de données Article 6ter Express Classification de Nice Classification de Vienne Base de données mondiale sur les dessins et modèles Bulletin des dessins et modèles internationaux Base de données Hague Express Classification de Locarno Base de données Lisbon Express Base de données mondiale sur les marques relative aux indications géographiques Base de données PLUTO sur les variétés végétales Base de données GENIE Traités administrés par l’OMPI WIPO Lex – lois, traités et jugements en matière de propriété intellectuelle Normes de l’OMPI Statistiques de propriété intellectuelle WIPO Pearl (Terminologie) Publications de l’OMPI Profils nationaux Centre de connaissances de l’OMPI Données essentielles sur l’investissement incorporel dans le monde Série de rapports de l’OMPI consacrés aux tendances technologiques Indice mondial de l’innovation Rapport sur la propriété intellectuelle dans le monde PCT – Le système international des brevets ePCT Budapest – Le système international de dépôt des micro-organismes Madrid – Le système international des marques eMadrid Article 6ter (armoiries, drapeaux, emblèmes nationaux) La Haye – Le système international des dessins et modèles industriels eHague Lisbonne – Le système d’enregistrement international des indications géographiques eLisbon UPOV PRISMA Médiation Arbitrage Procédure d’expertise Litiges relatifs aux noms de domaine Accès centralisé aux résultats de la recherche et de l’examen (WIPO CASE) Service d’accès numérique aux documents de priorité (DAS) WIPO Pay Compte courant auprès de l’OMPI Assemblées de l’OMPI Comités permanents Calendrier des réunions WIPO Webcast Documents officiels de l’OMPI Plan d’action de l’OMPI pour le développement Initiatives et projets sur mesure Forums de collaboration et dialogues Programme d’accélération pour l’innovation, la créativité et le développement La propriété intellectuelle en action Stratégies nationales de propriété intellectuelle Pôle de coopération Centres d’appui à la technologie et à l’innovation (CATI) Transfert de technologie Programme d’aide aux inventeurs WIPO GREEN Initiative PAT-INFORMED de l’OMPI Consortium pour des livres accessibles L’OMPI pour les créateurs WIPO Translate Speech-to-Text Assistant de classification États membres Observateurs Directeur général Activités par unité administrative Bureaux extérieurs Postes de fonctionnaires Postes de personnel affilié Achats Résultats et budget Rapports financiers Audit et supervision
Arabic English Spanish French Russian Chinese
Lois Traités Jugements Recherche par ressort juridique

Mongolie

MN017-j

Retour

Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол No. 247, 2020.06.25

2020.06.25

3/26/26, 10:04 AM

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 247

“СФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ОӨГ-ын МШК-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: М.Батсуурь,

Шүүгчид: Г.Банзрагч,

Б.Мөнхтуяа,

Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: ОӨГ-ын МШК-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0146 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 269 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0146 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 12.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “СФ” ХХК-ийн ОӨГ-ын МШК-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 269 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “СФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газар, ОӨГ-ын МШК- т тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “ОӨГ-ын МШК-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч “СФ” ХХК-ийн захирал Г.Ганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Тодруулбал, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Маргаан шийдвэрлэх комиссын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол, хүсэлт гаргагч гомдлоо шүүхэд гаргах эрхтэй” гэх заалтын дагуу нэхэмжлэгчийн зүгээс ОӨГ-ын МШК-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах гол үндэслэл нь Маргаан шийдвэрлэх комисс нь “СФ” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлыг мэдэгдээгүй, биднийг оролцуулалгүй, гомдлын үндэслэлээ тайлбарлах нөхцөл боломжоор хангаагүй учир энэ эрхийг маань сэргээн комиссын хуралд оролцох боломжийг дахин нээж өгнө үү хэмээсэн явдал юм.

4. Гэтэл давж заалдах шүүх магадлалын “Хянавал” хэсэгт “Энэхүү тогтоол нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3- д заасан шийдвэр биш буюу маргаан бүхий асуудлаар бие даасан захирамжилсан шийдвэр гаргаагүй, барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгоогүй, эрх зүйн үр дагавар буюу нэхэмжлэгч компани урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гаргасан гомдолд хариу өгсөн тогтоол байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзлээ. Учир нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Маргаан шийдвэрлэх комиссын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол, хүсэлт гаргагч гомдлоо шүүхэд гаргах эрхтэй” гэж тодорхой заасан байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хүлээн авах ёсгүй байсан мөн эрх зүйн үр дагавар үүсэх үгүйгээр нь нэхэмжлэлийг хүлээн авах ёсгүй байсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

5. Нэхэмжлэгчийг Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын хуралд оролцох эрхээр хуулийн дагуу хангах, оролцуулсан тохиолдолд гомдол гаргагчийн зүгээс мэргэжлийн шинжээч, орчуулагч оролцуулах хүсэлт гаргах байсан. Учир нь тухайн барааны тэмдэг олгосон гэрчилгээн дээр албан ёсны орчуулга гэх хэсэгт тодорхойгүй гэсэн үг байсан. Энэ тохиолдолд эрх зүйн үр дагавар гэх зүйл нь үүсэх байсан үгүйг үгүйсгэхгүй байхад дунд нь гомдол гаргагчийн комиссын хуралд оролцох эрх нь зөрчигдсөн эсэх үр дагавар нь илэрхий ойлгомжтой байна хэмээн шууд дүгнэлт гаргах нь буруу юм.

https://shuukh.mn/single_case/2320?daterange=2020-01-01 - 2021-12-31&id=3&court_cat=3&bb=1

1/2 3/26/26, 10:04 AM

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй хэмээн үзэж байна. Учир нь анх хурлын товыг “СФ” ХХК-ийн 75753223 гэх дугаарт мэдэгдэж байсан. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон хурлын товыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 99121789 дугаартай утсаар холбогдсоноо мэдэгдсэн хэмээн үзэж байгаа нь учир дутагдалтай юм. Аливаа шүүх хурал болоод бусад хуралдаанд байгууллагын ажилтан нь албан ёсны итгэмжлэлгүигээр байгууллагыг төлөөлөх эрхгүй байдагтай адил “СФ” ХХК-ийн албан ёсны дугаар луу бус ажилтан руу залгаж хэлсэнг байгууллагад мэдэгдсэн хэмээн үзэхгүй. Маргаан шийдвэрлэх комиссоос хурлын товыг ядаж манай албан ёсны шуудангийн хаягаар явуулах бүрэн боломжтой байсан. “СФ” ХХК-ийн захирал тухайн үед гадаадад байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болоод анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ тодорхой дурдсан байна. Гэтэл хурлын товыг мэдээгүй, гадаадад байсан учраас хойшлуулах хүсэлт гаргаж чадаагүй.

7. Иймд, “СФ” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон комиссын хурлын товыг мэдээгүй, гомдлын дагуу тайлбар үндэслэл, нотлох баримтаа гарган өгөх эрх, мэтгэлцэх зарчмаар хангах үүднээс хэргийг бүхэлд нь дахин шалгаж, давж заалдах шатны шүүхийн магадлал, Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 9. Нэхэмжлэгч “СФ” ХХК-иас ОӨГ-ын МШК-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Уг тогтоолоор “СФ” ХХК-ийн “ДАШИДА барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хянан хэлэлцэж, “2009 онд ДАШИДА-д дүрсэн барааны тэмдэгт эрхийн хамгаалалт хийлгэсэн нь хууль зөрчөөгүй, ДАШИДА барааны тэмдэг олгосон шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн. 10. Нэхэмжлэгчээс “манай компанийн хэрэглэж байгаа ДАШИДА үхрийн махтай амтлагч гэсэн сав, баглаа, боодол нь бусдын эрхийг зөрчөөгүй, бусдын барааны тэмдгийг хууль бусаар ашиглаагүй, ДАШИДА гэх үгийн утгыг бүрэн гүйцэд тодруулалгүй, бусдад барааны тэмдгийн эрх олгож, хууль зөрчсөн” гэж маргажээ.

11. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 12.3.4-т “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” гэж заасан.

12. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж зааснаар захиргааны хууль бус үйл ажиллагааг шууд хэрэгжүүлсэн байгууллага нь хариуцагч болох учиртай бөгөөд, энэ тохиолдолд нэхэмжлэгчид шууд чиглэсэн, эрх зүйн үр дагавар учруулсан шийдвэр нь 2009 оны 11 дүгээр зүйлийн 17-ны өдрийн барааны тэмдгийн улсын бүртгэл байх ба энэ хэргийн хариуцагч Маргаан шийдвэрлэх комисс нь уг шийдвэрийг гаргаагүй, харин маргаан хянан шийдвэрлэдэг байгууллага болохын хувьд шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх журмаар хянаж, шийдвэр гаргасан байх тул бие даасан захиргааны акт гэж үзэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

13. Нэхэмжлэгчээс “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар Маргаан шийдвэрлэх комиссын тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрхтэй гэх заалтын дагуу нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлаж байгаа, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Төрийн захиргааны байгууллагын дэргэд барааны тэмдэг, газар зүйн заалттай холбоотой дор дурдсан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан шийдвэрлэх комисс ажиллана”, 33 дугаар зүйлийн 33.2-т “Сонирхогч этгээд энэ хуулийн 33.1.1, 33.1.2-т заасан үндэслэлээр бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг Маргаан шийдвэрлэх комисст гаргана” гэж заасан, тодруулбал Маргаан шийдвэрлэх комисс нь бие даасан бүртгэл хийхгүй, харин нэгэнт хийгдсэн бүртгэлийн хууль зүйн үндэслэлийг хянах чиг үүрэг хэрэгжүүлдэг тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэхгүй, харин Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр бүлэгт заасантай адилхан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

14. Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг 30 минутад хийхээр товлож, 2019 оны 05 дугаар сарын 18 өдөр, 2019 оны 05 дугаар сарын 28-ны болох хуралдааны товыг 23-ны өдөр “СФ” ХХК-ийн 75753223 дугаарын утас руу холбогдож, Сансар /99121789/ гэх хүний дугаарыг өгснөөр хуралдааныг товыг мэдэгдсэн байна. Гэтэл хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлээгүй байх тул Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 4.10-т “Комиссын хуралдааны товыг маргааны оролцогч талуудад зарласан боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаан /өвчтэй байсан, гадаад буюу орон нутагт томилолтоор явсан/- гүйгээр хуралдаанд ирээгүй нь маргааныг хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахад саад болохгүй” гэж зааснаар хуулийн зөрчилгүй юм. 15. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 269 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “СФ” ХХК-ийн захирал Г.Ганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ

https://shuukh.mn/single_case/2320?daterange=2020-01-01 - 2021-12-31&id=3&court_cat=3&bb=1

2/2