À propos de la propriété intellectuelle Formation en propriété intellectuelle Respect de la propriété intellectuelle Sensibilisation à la propriété intellectuelle La propriété intellectuelle pour… Propriété intellectuelle et… Propriété intellectuelle et… Information relative aux brevets et à la technologie Information en matière de marques Information en matière de dessins et modèles Information en matière d’indications géographiques Information en matière de protection des obtentions végétales (UPOV) Lois, traités et jugements dans le domaine de la propriété intellectuelle Ressources relatives à la propriété intellectuelle Rapports sur la propriété intellectuelle Protection des brevets Protection des marques Protection des dessins et modèles Protection des indications géographiques Protection des obtentions végétales (UPOV) Règlement extrajudiciaire des litiges Solutions opérationnelles à l’intention des offices de propriété intellectuelle Paiement de services de propriété intellectuelle Décisions et négociations Coopération en matière de propriété intellectuelle Appui à l’innovation Partenariats public-privé Outils et services en matière d’intelligence artificielle L’Organisation Travailler à l’OMPI Responsabilité Brevets Marques Dessins et modèles Indications géographiques Droit d’auteur Secrets d’affaires Avenir de la propriété intellectuelle Académie de l’OMPI Ateliers et séminaires Application des droits de propriété intellectuelle WIPO ALERT Sensibilisation Journée mondiale de la propriété intellectuelle Magazine de l’OMPI Études de cas et exemples de réussite Actualités dans le domaine de la propriété intellectuelle Prix de l’OMPI Entreprises Femmes Universités Peuples autochtones Instances judiciaires Jeunesse Examinateurs Écosystèmes d’innovation Économie Financement Actifs incorporels Santé mondiale Changement climatique Politique en matière de concurrence Objectifs de développement durable Ressources génétiques, savoirs traditionnels et expressions culturelles traditionnelles Technologies de pointe Applications mobiles Sport Tourisme Musique Mode PATENTSCOPE Analyse de brevets Classification internationale des brevets Programme ARDI – Recherche pour l’innovation Programme ASPI – Information spécialisée en matière de brevets Base de données mondiale sur les marques Madrid Monitor Base de données Article 6ter Express Classification de Nice Classification de Vienne Base de données mondiale sur les dessins et modèles Bulletin des dessins et modèles internationaux Base de données Hague Express Classification de Locarno Base de données Lisbon Express Base de données mondiale sur les marques relative aux indications géographiques Base de données PLUTO sur les variétés végétales Base de données GENIE Traités administrés par l’OMPI WIPO Lex – lois, traités et jugements en matière de propriété intellectuelle Normes de l’OMPI Statistiques de propriété intellectuelle WIPO Pearl (Terminologie) Publications de l’OMPI Profils nationaux Centre de connaissances de l’OMPI Données essentielles sur l’investissement incorporel dans le monde Série de rapports de l’OMPI consacrés aux tendances technologiques Indice mondial de l’innovation Rapport sur la propriété intellectuelle dans le monde PCT – Le système international des brevets ePCT Budapest – Le système international de dépôt des micro-organismes Madrid – Le système international des marques eMadrid Article 6ter (armoiries, drapeaux, emblèmes nationaux) La Haye – Le système international des dessins et modèles industriels eHague Lisbonne – Le système d’enregistrement international des indications géographiques eLisbon UPOV PRISMA Médiation Arbitrage Procédure d’expertise Litiges relatifs aux noms de domaine Accès centralisé aux résultats de la recherche et de l’examen (WIPO CASE) Service d’accès numérique aux documents de priorité (DAS) WIPO Pay Compte courant auprès de l’OMPI Assemblées de l’OMPI Comités permanents Calendrier des réunions WIPO Webcast Documents officiels de l’OMPI Plan d’action de l’OMPI pour le développement Initiatives et projets sur mesure Forums de collaboration et dialogues Programme d’accélération pour l’innovation, la créativité et le développement La propriété intellectuelle en action Stratégies nationales de propriété intellectuelle Pôle de coopération Centres d’appui à la technologie et à l’innovation (CATI) Transfert de technologie Programme d’aide aux inventeurs WIPO GREEN Initiative PAT-INFORMED de l’OMPI Consortium pour des livres accessibles L’OMPI pour les créateurs WIPO Translate Speech-to-Text Assistant de classification États membres Observateurs Directeur général Activités par unité administrative Bureaux extérieurs Postes de fonctionnaires Postes de personnel affilié Achats Résultats et budget Rapports financiers Audit et supervision
Arabic English Spanish French Russian Chinese
Lois Traités Jugements Recherche par ressort juridique

Mongolie

MN005-j

Retour

Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол No. 425, 2017.11.01

3

3/26/26, 9:53 AM

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 425

“Б” ХХК, “Б д” ХХК, “Б ц” ХХК-уудын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, “Б” ХХК, “Б ц” ХХК, “Б д” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/447 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0570 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/447 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.8, 6 дугаар зүйлийн 6.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б и” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Б Г-№10252, B G-№10153, Б Ц-№10160, B T-№10161, Б Д-№10163, B I-№10162 гэсэн барааны тэмдгүүдийг хүчингүй болгуулах, дээрх барааны тэмдгүүдийг нэхэмжлэгч компаниудын нэр дээр барааны тэмдэгтийн эрхийн хамгаалалт хийж бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай “Б” ХХК, “Б ц” ХХК, “Б д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0570 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0447 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...5.1.5, 5.1.8... гэснийг ...5.2.5, 5.2.8... гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Гомдлын үндэслэл: “Б” ХХК (1996 оноос), “Б д” ХХК (1996 оноос), “Б ц” ХХК (2002 оноос) нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа хуулийн этгээдүүд билээ. Эдгээр компаниуд нь үүсгэн байгуулагдсан цагаасаа Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тус тусын нэр дээр үйл ажиллагаагаа явуулж, тус тусын нэрээрээ олон нийтэд танигдаж, бизнесийн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Гэтэл “Б” ХХК, “Б д” ХХК, “Б ц” ХХК-тай холбоогүй, тус компаниудад хувьцаа эзэмшдэггүй “Б и” ХХК нь дээрх компаниудын нэр бүхий барааны тэмдэгтүүдийг эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд “Б и” ХХК-ийн эзэмшиж буй барааны тэмдэгтүүдийг хүчингүй болгуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Маргаан таслах комисст гомдол гаргасан боловч тус газраас 2017 оны 01 дүгээр сарын 30- ны өдрийн 10/741 тоот албан бичгээр “гомдлоо шүүхэд хандана уу” гэсний дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн.

Анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасны дагуу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Компаниудын хувьцаа эзэмшигчид хувьцаагаа шилжүүлэхдээ тус компаниудын үйл ажиллагааны чиглэлд хамаарах барааны тэмдгийг хамт шилжүүлэх эсэх, барааны тэмдгийг хэн эзэмших талаар гэрээнд заагаагүй, барааны тэмдгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байх бөгөөд эхлээд энэ талаар талууд шийдвэрлэх, хэрвээ тохиролцон шийдвэрлэх боломжгүй бол барааны тэмдгийг эзэмших эрхийн талаарх маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсний эцэст Оюуны өмчийн байгууллагад хандан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.4-т зааснаар барааны тэмдгийг эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэх боломжтой байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйл нь “Барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах” тухай заалт бөгөөд 10.1-д зааснаар “Барааны тэмдгийн улсын бүртгэлд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтээр дараах өөрчлөлтийг оруулна” гэж зааснаас үзвэл “Б и” ХХК нь барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргах эрхтэй байх бөгөөд өөрт хамааралгүй компаниудын нэр бүхий барааны тэмдэгтүүдийг шилжүүлэх хүсэлт гаргах нь байтугай “Б” гэх нэрийг эзэмшиж ашиглах ёстой мэтээр 2013 оноос Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр, 2015 оноос Иргэний хэргийн шүүхээр маргалдаж байгаа. Нөгөө талаас нь үзвэл, “Б” ХХК, “Б д”, “Б ц” ХХК-ийн хувьд барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлэх хүсэлт гаргах эрх нь олгогдоогүй, захиргааны болон иргэний шүүхээр талууд маргасаар байтал шүүгч “энэ талаар талууд тохиролцоогүй, иргэний шүүхээр шийдвэрлүүлээгүй, улмаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 10.1.3, 10.4-т заасны дагуу барааны тэмдгийг шилжүүлэх боломжтой” гэж дүгнэсэн нь хэрэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадахгүйг харуулж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч бидний зүгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас гаргасан, “Б и” ХХК-д барааны тэмдэгт олгосон шийдвэр, гэрчилгээ буюу захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасаар байтал энэ маргааныг “Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх” дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. 2. “Б и” ХХК нь Б Г-№10252, B G-№10153, Б Ц-№10160, B T-№10161, Б Д-№10163, B I-№10162 тоот барааны тэмдгийн гэрчилгээг эзэмшиж байгаа үйлдэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д “Бараа үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”, 5.2.8-т “Бараа үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах ...” гэх заалтуудыг зөрчиж байгаа юм. Энэ талаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн https://shuukh.mn/single_case/1053?daterange=2017-01-01 - 2017-12-31&id=3&court_cat=3&bb=1

1/3 3/26/26, 9:53 AM

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан

төлөөлөгч хүртэл “Б и” ХХК нь өөрт хамааралгүй “Б и” ХХК нь Б Г-№10252, B G-№10153, Б Ц-№10160, B T-№10161, Б Д-№10163, B I-№10162 тоот барааны тэмдэгтүүдийг эзэмшиж, ашиглах нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан үйлдэл мөн болохыг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Тодруулбал, нэхэмжлэгч компаниуд өнөөдрийг хүртэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн “Б”, “Б д”, “Б ц” гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Гэтэл эдгээр компанид хамааралгүй, хувьцаа эзэмшдэггүй өөр компани өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд “Б”, “Б д”, “Б ц” гэсэн барааны тэмдэгтүүдийг ашиглах нь хэрэглэгчийг илтэд төөрөгдөлд оруулсан, бараа үйлчилгээний чанар, гарал үүслийн хувьд яах аргагүй хэрэглэгч төөрөлдөхөөр байгаа юм. “Б и” ХХК нь 2013 онд хувьцаагаа салгахаас өмнө барааны тэмдэгтүүдийг бүртгүүлж гэрчилгээ авсан мөртлөө тухайн үед дээрх нэхэмжлэгч компаниудад Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу мэдэгдээгүй байгаа юм. 3. Түүнчлэн шүүгч “Б” ХХК, “Б д” ХХК, “Б ц” ХХК-ийн нэр нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болох Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 8 дугаар зүйлд “...аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасны дагуу “Б” ХХК-ийн хувьд 1996 оноос, “Б д” ХХК-ийн хувьд 1996 оноос, “Б ц” ХХК-ийн хувьд 2002 оноос анх барааны тэмдгийн хамгаалалтад орсон байгаа бөгөөд шүүгч үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй талаар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх нь аль ч шүүхийн үндсэн зарчим. Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж, талуудын шаардлага татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг үнэлсний үндсэн дээр шүүгч өөрийн шийдвэрээ гаргадаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд нэхэмжлэгч “шүүх хуралдаанд оролцох”, “шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхтэй хэмээн заасан. Нөгөө талаас, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан “Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ хаана болохыг мэдэгдэж, тэдгээрийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүрэгтэй” гэж заасан байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх боломж олгоогүй, хуульд заасан эрхийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бүхий хүсэлтүүдийг (шүүх хуралдаан давхацсан зэрэг шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах нотлох баримтын хамт хүсэлтийг гаргасан) гаргасаар байтал шүүгч хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0447 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 221/МА2017/0570 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

1. Нэхэмжлэгчээс “...“Б” ХХК, “Б д” ХХК, “Б ц” ХХК-уудтай холбоогүй, хувьцаа эзэмшдэггүй “Б и” ХХК нь дээрх компаниудын нэр бүхий барааны тэмдэгтүүдийг эзэмшиж, ашиглан хэрэглэгчийг илтэд төөрөгдөлд оруулсан, бараа үйлчилгээний чанар, гарал үүслийн хувьд яах аргагүй хэрэглэгч төөрөгдөхөөр байна” гэж маргажээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “барааны тэмдэг эзэмшигч” гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг, 3.1.15-д “анхдагч огноо” гэж энэ хуулийн 7.2, 11.2, 23.2-т заасан он, сар, өдрийг тус тус ойлгоно гэж заасан.

Мөн энэ хуулийн 5 дугаар зүйлд барааны тэмдэгт тавигдах шаардлагыг тодорхойлсон бөгөөд 5.2-т барааны тэмдгийг бүртгэхгүй байх үндэслэлийг, тухайлбал 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”, 5.2.8-д “бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаах”-аар бол барааны тэмдгийг бүртгэхгүй байхаар, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “барааны тэмдэг, газар зүйн заалтыг энэ хуулийн 5, 20 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол хүчингүй болгох”-оор тус тус хуульчилжээ. Гуравдагч этгээд “Б и” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Б Г, B G, Б Ц, B T, Б Д, B I гэсэн дүрс, үг бүхий барааны тэмдгээ бүртгүүлэхээр анхдагч огноотой мэдүүлгийг баталсан маягтын дагуу гаргасныг үндэслэн Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар тушаал, Оюуны өмчийн газрын даргын /хуучнаар/ 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр тушаалаар дээрх дүрс, үг бүхий барааны тэмдгийн эзэмшигчээр “Б и” ХХК-ийг бүртгэж, барааны тэмдгийн 10252, 10153, 10160, 10161, 10163, 10162 дугаартай гэрчилгээнүүдийг олгосон байна. Захиргааны байгууллагаас 2012 онд нэр бүхий барааны тэмдгүүдэд эрхийн хамгаалалт хийж, баталгаажуулах үед ямар нэгэн маргаан гараагүй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8-д заасан барааны тэмдгийг бүртгэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй, тухайлбал “Б” ХХК, “Б ц” ХХК, “Б д” ХХК, “Б и” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид ашиг сонирхол нэгтэй, хамаарал бүхий этгээдүүд байсан учир барааны тэмдэгтүүдийг бүртгүүлж, гэрчилгээ авахдаа хууль зөрчиж, бусдадаа мэдэгдээгүй, нууцаар авсан байх боломжгүй юм.

Харин 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Б и” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Б өөрийн эзэмшдэг 33 хувийн хувьцааг худалдаж, төлбөрт нь “Б ц” ХХК- ийн нийт хувьцааны 85 хувийг, “Б д” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг шилжүүлэн авснаар нэхэмжлэгч “Б” ХХК, “Б ц” ХХК, “Б д” ХХК-ууд нь “Б и ХХК- д хамааралгүй болж, энэхүү маргаан гарах үндэслэл бий болсон байна. Гэвч нэхэмжлэгч нарын, барааны тэмдгийг бүртгүүлснээс хойш үүссэн нөхцөл байдлаар захиргааны байгууллагыг буруутгаж барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийж бүртгэснийг хүчингүй болгуулахаар маргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан барааны тэмдэгтүүдийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн хувьцаа эзэмшигчид барааны тэмдгийн эзэмших эрхийн талаарх маргаанаа иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлсэний дараа мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлэн бүртгүүлэх боломжтой талаар шүүхүүд зөв дүгнэсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хамааралтай Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэжээ. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, заалтыг буруу бичиж алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчилсөн байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “иргэний шүүх хурал давхацсан”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ээлжийн амралтаа авч байгаа, өмгөөлөгч авч шүүх хуралд оролцох” хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3-д заасан эрхээр хангасан байна.

https://shuukh.mn/single_case/1053?daterange=2017-01-01 - 2017-12-31&id=3&court_cat=3&bb=1

2/3 3/26/26, 9:53 AM

Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө гаргасан болон хурал давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргасныг шүүхээс “ээлжийн амралттай байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, ...иргэний хэргийн шүүх хурал болоогүй” гэсэн үндэслэлээр хангахгүй орхисон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд “хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх боломж олгоогүй...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА/2017/0570 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

https://shuukh.mn/single_case/1053?daterange=2017-01-01 - 2017-12-31&id=3&court_cat=3&bb=1

3/3