Propiedad intelectual Formación en PI Respeto por la PI Divulgación de la PI La PI para... La PI y… La PI en… Información sobre patentes y tecnología Información sobre marcas Información sobre los diseños Información sobre las indicaciones geográficas Información sobre las variedades vegetales (UPOV) Leyes, tratados y sentencias de PI Recursos de PI Informes sobre PI Protección por patente Protección de las marcas Protección de los diseños Protección de las indicaciones geográficas Protección de las variedades vegetales (UPOV) Solución de controversias en materia de PI Soluciones operativas para las oficinas de PI Pagar por servicios de PI Negociación y toma de decisiones Cooperación en materia de PI Apoyo a la innovación Colaboraciones público-privadas Herramientas y servicios de IA La Organización Trabajar en la OMPI Rendición de cuentas Patentes Marcas Diseños Indicaciones geográficas Derecho de autor Secretos comerciales Futuro de la PI Academia de la OMPI Talleres y seminarios Observancia de la PI WIPO ALERT Sensibilizar Día Mundial de la PI Revista de la OMPI Casos prácticos y casos de éxito Novedades sobre la PI Premios de la OMPI Empresas Mujeres Universidades Pueblos indígenas Judicatura Juventud Examinadores Ecosistemas de innovación Economía Financiación Activos intangibles Salud mundial Cambio climático Política de competencia Objetivos de Desarrollo Sostenible Recursos genéticos, conocimientos tradicionales y expresiones culturales tradicionales Tecnologías de vanguardia Aplicaciones móviles Deportes Turismo Música Moda PATENTSCOPE Análisis de patentes Clasificación Internacional de Patentes ARDI - Investigación para la innovación ASPI - Información especializada sobre patentes Base Mundial de Datos sobre Marcas Madrid Monitor Base de datos Artículo 6ter Express Clasificación de Niza Clasificación de Viena Base Mundial de Datos sobre Dibujos y Modelos Boletín de Dibujos y Modelos Internacionales Base de datos Hague Express Clasificación de Locarno Base de datos Lisbon Express Base Mundial de Datos sobre Marcas para indicaciones geográficas Base de datos de variedades vegetales PLUTO Base de datos GENIE Tratados administrados por la OMPI WIPO Lex: leyes, tratados y sentencias de PI Normas técnicas de la OMPI Estadísticas de PI WIPO Pearl (terminología) Publicaciones de la OMPI Perfiles nacionales sobre PI Centro de Conocimiento de la OMPI Aspectos destacados de la inversión mundial en activos intangibles Informes de la OMPI sobre tendencias tecnológicas Índice Mundial de Innovación Informe mundial sobre la propiedad intelectual PCT - El sistema internacional de patentes ePCT Budapest - El Sistema internacional de depósito de microorganismos Madrid - El sistema internacional de marcas eMadrid Artículo 6ter (escudos de armas, banderas, emblemas de Estado) La Haya - Sistema internacional de diseños eHague Lisboa - Sistema internacional de indicaciones geográficas eLisbon UPOV PRISMA Mediación Arbitraje Determinación de expertos Disputas sobre nombres de dominio Acceso centralizado a la búsqueda y el examen (CASE) Servicio de acceso digital (DAS) WIPO Pay Cuenta corriente en la OMPI Asambleas de la OMPI Comités permanentes Calendario de reuniones WIPO Webcast Documentos oficiales de la OMPI Agenda para el Desarrollo Iniciativas y proyectos a medida Foros y diálogos de colaboración Programa de Aceleración de la Innovación, la Creatividad y el Desarrollo Historias sobre el impacto de la PI Estrategias nacionales de PI Centro de cooperación Centros de apoyo a la tecnología y la innovación (CATI) Transferencia de tecnología Programa de Asistencia a los Inventores (PAI) WIPO GREEN PAT-INFORMED de la OMPI Consorcio de Libros Accesibles Consorcio de la OMPI para los Creadores WIPO Translate Conversión de voz a texto Asistente de clasificación Estados miembros Observadores Director general Actividades por unidad Oficinas en el exterior Puestos de plantilla Puestos de personal afiliado Adquisiciones Resultados y presupuesto Información financiera Supervisión
Arabic English Spanish French Russian Chinese
Leyes Tratados Sentencias Consultar por jurisdicción

Mongolia

MN010-j

Atrás

Монгол Улсын Дээд шүүх (Захиргааны) Тогтоол No. 378, 2019.11.20

2019.11.20

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 378

Н.Н-О-ын нэхэмжлэлтэй,

Оюуны өмчийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

  Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
  Шүүгчид: Б.Мөнхтуяа
    П.Соёл-Эрдэнэ
    Ч.Тунгалаг
  Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
  Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “... Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 28 дугаар тушаалын хавсралтын 131-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, уг шийдвэрүүдийн дагуу бүртгэгдсэн гурван барааны тэмдэг болох 13900, 13901, 13779 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний Олон улсын Ниццийн ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0392 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0481 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ж.Д нарыг оролцуулж,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0392 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н-О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 28 дугаар тушаалын хавсралтын 131-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Барааны тэмдэг бүртгэж, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсгийг, уг шийдвэрүүдийн дагуу бүртгэсэн 13900, 13901, 13779 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний бараа, үйлчилгээний олон улсын ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0481 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0392 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...12 дугаар зүйлийн 12.1.3...” гэснийг “12 дугаар зүйлийн 12.3.1...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “М” төлөвиз ХХК-ийн “М” ТВ кабелийн суваг гарч эхлэхэд мэдсэн гэж тайлбарлах бөгөөд хэрэгт уг тайлбарыг үгүйсгэх баримтыг авагдаагүй байхад нэхэмжлэгчийг гуравдагч этгээд “М” ХХК-д 38, 41 дүгээр ангиллын Малчин барааны тэмдэг олгосон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1 жилийн дотор гомдлоо гаргах ёстой байсан гэж шууд дүгнэх боломжгүй байна” гэжээ.

4. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б анхан шатны шүүх хуралдааны үед “ ...хөөн хэлэлцэх хугацааны асуудлын хувьд хэрэв бид мэдсэн бол тухайн үедээ гомдол гаргах байсан” гэж хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснээ хүлээн зөвшөөрсөн талаар амаар тайлбар гаргасан бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

5. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “энэ хуулийн 32.1.2, 32.1.3-т заасан хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх хэсэгт “албан ёсны тогтмол хэвлэл” гэж энэ хуульд заасан барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтийн хүртээл болгох зорилгоор Парисын конвенцийн 12.2-т заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрхлэн гаргах хэвлэл болон вэб хуудас, цахим мэдээллийг” гэж тодорхой заасан байхад шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөвхөн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

6. Өөрөөр хэлбэл, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д зааснаар барааны тэмдгийн бүртгэгдсэн тухай мэдээллийг нийтэд мэдэгдсэнээс хойш 1 жил гомдол гаргаагүй, Маlchin барааны тэмдэг бүртгэгдсэн тухай мэдээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохооргүйгээр хуульчилсан байхад нэхэмжлэгч ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дээрх хугацааг 4 жилээр хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хөөн хэлэлцэх хугацааны тухай дээрх байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй.

7. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөн дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

8. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж байх тул хяналтын шатны гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын гомдлыг хангахгүй орхилоо.

10. Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 136 дугаар тушаалаар Н.Н-О-т “М” үгэн барааны тэмдгийн дардаст бараа үйлчилгээний олон улсын 38, 41 ангилалаар барааны тэмдэг эзэмших эрхийг зөвшөөрч, 12746 дугаар Барааны тэмдгийн гэрчилгээ олгосон, мөн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаар тушаалаар “М” ХХК-нд “M Wind & Solar Power Systems” гэсэн үгэн барааны тэмдгийн дардаст бараа үйлчилгээний олон улсын 38, 41 ангилалаар барааны тэмдэг эзэмших эрхийг мөн зөвшөөрч, 13779 дугаар гэрчилгээ, 2015 оны 03 дугаар сарын 30- ны өдрийн 30 дугаар тушаалаар “М” ХХК-нд “М” үгэн барааны тэмдгийн дардаст бараа үйлчилгээний олон улсын 38, 41 ангилалаар барааны тэмдэг эзэмших эрхийг мөн зөвшөөрч, 13900, 13901 дугаар гэрчилгээнүүдийг тус тус олгосон, хэргийн оролцогчдоос “М” гэх үгэн тэмдэгт нь “барааны тэмдэгтэд тооцогдох эсэх, ... барааны тэмдгийн эрхийн хамгаалалтад орох эсэх” талаар маргаагүй, нэхэмжлэгчээс “нэгэнт бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд давхардуулан бүртгэсэн нь хууль зөрчсөн” гэх үндэслэлээр маргажээ.

11. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, дээрх барааны тэмдгийг бараа үйлчилгээний олон улсын 38 “телевиз, кабелийн суваг”, 41 “радио телевизийн нэвтрүүлэг” ангилалаар барааны тэмдэг эзэмших эрх зөвшөөрөгдсөн үндэслэлээр, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь тус тусдаа, ижил төрлийн буюу нэг нь “М”, нөгөөх нь “M” гэсэн нэртэй кабелийн суваг ажиллуулж, телевизийн нэвтрүүлэг дамжуулах үйл ажиллагаа явуулдаг байна.

12. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 5.2.7-д “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил..., Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй ... /бол барааны тэмдгийг бүртгэхгүй/” гэж заасан, энэ тохиолдолд, хариуцагч Оюуны өмчийн газрын дарга маргаан бүхий тушаалуудаар өөрийн өмнө бүртгэсэн барааны тэмдэгтэй давхцуулан, ижил үгэн барааны тэмдэгт ижил үйл ажиллагааны ангилалаар барааны тэмдэг эзэмших эрх олгосон нь энэхүү хуулийн заалтуудад нийцээгүй, уг хуульд нийцээгүй үйл ажиллагаагаа хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн, харин гуравдагч этгээд “М” ХХК-иас “... Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 2.2-д заасны дагуу Монгол Улсын олон улсын гэрээгээр манай компани МАЛЧИН барааны тэмдгийг бараа үйлчилгээний олон улсын 38,41 дугаар ангилалд бүртгүүлсэн эсэхээс үл хамааран ашиглах эрхтэй, ... /хуульд/ заасан хугацаанд Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст гомдол гаргаагүй, ... хугацааг 4 жилээр хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байхад шүүх хүлээн авсан нь үндэслэлгүй” гэж маргажээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад холбогдуулж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “.. анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж байх тул хяналтын шатны гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

14. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.11-д “барааны тэмдэг нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн тэмдгийн кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга... /-ыг барааны тэмдэг бүртгүүлэхээр гаргасан хүсэлтдээ хавсаргах/”-аар заасан байх тул “М”, “M” барааны тэмдгүүд өөр өөр гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

15. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “... /хууль зөрчиж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах/ хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт ... албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргах”-аар заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс гаргасан “... ижил нэртэй кабелийн суваг нэвтрүүлэг цацаж эхлэхэд мэдсэн” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, “хууль бус” захиргааны актыг мэдсэнээс хойш гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүх хүлээн авч “хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “барааны тэмдэг, газар зүйн заалтыг энэ хуулийн 5... дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол / бүртгэлийг хүчингүй болгох/”-оор заасантай нийцжээ.

16. Өөрөөр хэлбэл, Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 136 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Ням-Осор нь “М” үгэн барааны тэмдгийн дардасыг бараа үйлчилгээний олон улсын 38, 41 ангилалаар барааны тэмдэг эзэмших эрх олгогдсон, уг эрх хүчин төгөлдөр байхад гуравдагч этгээд “М” ХХК-нд маргаан бүхий “хууль бус” тушаалуудаар олгогдсон “М” үгэн барааны тэмдгийн дардас эзэмших эрх нь бараа үйлчилгээний олон улсын 38, 41 гэсэн ижил ангилалаар давхар хамгаалагдахгүй, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар ижил ангилалаар, ижил барааны тэмдгийг хэд хэдэн этгээд эзэмшихийг зөвшөөрөөгүй тул эрхийг давхардуулж бүртгэсэн маргаан бүхий Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 28 дугаар тушаалын хавсралтын 131-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тушаалын хавсралтын 119, 120-рт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, уг шийдвэрүүдийн дагуу бүртгэгдсэн гурван барааны тэмдэг болох 13900, 13901, 13779 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээний Олон улсын Ниццийн ангиллын 38, 41-ээр бүртгэсэн бүртгэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон нь гуравдагч этгээд “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм.

17. Эдгээр үндэслэлээр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболотын “...шүүх нэхэмжлэгчийн урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөн дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0481 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН     М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ     Д.МӨНХТУЯА